“BlackBerry”-г худалдана

img

Канадын ухаалаг  утасны компанийн удирдах зөвлөл хамтарсан үйлдвэр эсвэл стратегийн хамтрагчтай болох шийдвэр гаргажээ. Энэ оны эхнээс “BlackBerry” NASDAQ-ийн хөрөнгийн бирж дээр 20 хувийн уналтад ороод байсан юм. Одоо тус компанийн хөрөнгийг 5,1 тэрбум ам.доллараар үнэлээд байна. Харин таван жилийн өмнө 84 тэрбумаар үнэлэгдэж байлаа.

1990 оны сүүлчээр тус компани ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч байсан  ч iPhone, Samsung утас гарснаар өрсөлдөх чадвараа алдаад байгаа юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ