
Каир хотын Тахрирын талбайд гурван өдөр засгийн газрыг эсэргүүцэгчид жагсаж, цагдаа цэргийнхэнтэй мөргөлдөж цус урссаны эцэст дахин ялалтад хүрлээ.
Дахин гэдэг нь египетийн ард түмэн энэ жилийн дотор хоёр дахь удаагаа төр засгаа буулган авсныг тэмдэглэж байна. Хосни Мубаракын дэглэм унасны дараа төрийн эрх цэргийнхний гарт шилжсэн.
Цэргийн эрхтнүүд үндсэндээ өнөөг хүртэл Египетийн засгийн газрыг ажиллуулж байсан гэж хэлж болно.
Үүнийг египетчүүд эсэргүүцэн хавар яаж Тахрирын талбайд тэмцэж, жагсаж цусаа урсган ялалтад хүрсэн яг тэр замаараа дахин замналаа.
Засгийн газар огцрохоо мэдэгдсэний дараа жагсагчид Тахрирын талбайд ялалтаа тэмдэглэж байна. Ирэх 28-ны өдөр тус улсад парламентын сонгууль болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ