Цамбагаравын гадна “Шинэчилж шийдье-222” болно
Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт 14.00 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” уламжлалт хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав худалдааны төвийн гадаа талбайд болно.
Хэлэлцүүлгийн сэдэв нь “Шинэ ургацын ногооны худалдаа” юм. Энэ намар нийслэлийн дүүрэг бүрт 4-6 цэгт шинэ ногоо худалдаалах салбар цэгүүд ажиллана. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 28 цэг ажиллаж нийслэлчүүд ногоочдын гар дээрээс бүтээгдэхүүнийг нь шууд худалдан авах боломжтой болох аж. Мөн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариаланчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, улмаар нийслэлийн иргэдийг шинэ ургацын ногоо худалдан авах боломжоор хангах талаар энэ үеэр хэлэлцэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ