Ч.Батчулуун: 1000 оюутны байрны бүртгэлийг авч эхлээгүй

img

Хичээлийн шинэ жил дөхөж буй энэ өдрүүдэд орон нутгаас ирсэн оюутнуудын хамгийн том асуудал нь дотуур байранд орох байдаг. Хэрэв дотуур байранд хамрагдаж чадахгүй бол хамаатныдаа толгой хоргодох, эсвэл өндөр үнэтэй хажуу өрөө, нийтийн байр түрээслэх сонголттой тулгардаг.

Хөдөөнөөс нийслэлд ирсэн оюутнуудын уг асуудлыг шийдэхийн тулд Монголын Оюутны холбоо одоогоос жилийн өмнө дэлхийн стандартад нийцсэн мянган оюутны дотуур байр барьж эхэлсэн. Өнгөрсөн жилийн есдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой уг байр одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа билээ.

Харин зарим эх сурвалжууд баригдаж дуусаагүй байгаа уг оюутны дотуур байранд амьдрах оюутнуудыг бүртгэл дууссан хэмээн мэдээлж буй юм. Уг асуудлын талаар Монголын Оюутны холбооны МОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Батчулуунаас тодрууллаа.

6

-Шинээр баригдаж буй 1000 оюутны байранд амьдрах оюутны бүртгэл дууссан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Манай Монголын Оюутны холбооноос 1000 оюутны байранд амьдрах оюутны бүртгэл дууссан тухай мэдээлэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл, 1000 оюутны байрны бүртгэлийг авч эхлээгүй

Харин уг байранд оюутнаа оруулах бүх их дээд сургуулиуд хүсэлтээ Боловсролын яам болон манай холбоонд ирүүлээд байна. Уг хүсэлтийг Боловсролын яам хянаж үзээд тухайн их дээд сургуулийн хэдэн оюутан 1000 оюутны байранд оруулахаа шийднэ.

6

-Хүсэлт ирүүлсэн их дээд сургуульд шалгуур үзүүлэлт заасан уу?

-Үгүй. Бүх их дээд сургуулиудын оюутны квотыг харгалзаж, оюутны байранд хамруулна.

6

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шинэ оюутан:
хэзээ яг байрандаа ордог юм бол 9,1 нээсээ юу?
2013-08-20
Оюутан:
Бүх сургуульд оюутны тоонд нь харьцуулж хуваарилбал шударга ёсонд нийцнэ.
2013-08-14
nina:
иймэрхүү байдалтай оюуьны байр барих юм бол оюутнууд маань гадуур хоносоор байгаад л таарах юм байна, жаахан хуран байж болдоггүй л юм байх даа
2013-08-13