Хятадад паспортоо хаявал Эрээнээс буцах үнэмлэхээ авдаг болно

img

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-дын консулын XV зөвлөлдөх уулзалт энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотноо болжээ. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын хооронд консулын харилцааны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж, иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэд харилцан зорчих нөхцөл, консулын төлөөллийг харилцан бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Тухайлбал, Монгол Улсын иргэд паспортоо гээгдүүлж, буцах үнэмлэхээр эх орондоо ирэхэд гарах визийг нь Эрээн хотод олгодог болох, Хонконг руу иргэд харилцан визгүй зорчих хугацаа 14 хоног байгааг 30 болгон сунгахад Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн удирдлагатай ярилцаж дэмжлэг үзүүлэх, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээг соёрхон баталж, ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох зэрэг асуудлыг ярилцжээ.

Мөн хоёр улсын боомтод, тухайлбал Эрээн, Замын-Үүд, Ховд аймгийн Булган, БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен, Дорнод аймаг дахь Монгол Улс -БНХАУын “Баянхошуу-Өвдөг, Дорноговь аймгийн Ханги мандлын боомтоор ачаа тээвэр хийж буй автомашинуудаас Хятадын тал гааль, хорио цээрийн гэх мэт олон тооны төлбөр хураамж авдаг, уддаг асуудлыг цэгцэлж, иргэд нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөх шаардлагатай байгааг илэрхийлжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwertyuiop:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-13
yug ni guidag bna aa:
manaihan guigaad l baidag yum uu daaa...oorsdiig ni adil neentegleed ogch chadahgui l bga yum baina daa
2013-08-13