13 настай охиныг бүлэглэн хүчирхийлжээ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Дамбардаржаад 13 настай охин хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн харьяат М нарын гурван залуу гэртээ харих гэж явсан 13 настай охиныг гэрлүүгээ хуурч аваачин, хүчээр архи уулгаж, ээлж дараалан шөнөжингөө хүчирхийлсэн байна.
Хохирогч охин маргааш өглөө нь 10.00 цагийн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр гэмт этгээдүүдийг саатуулсан аж. Одоогоор гэмт этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ