Зорчигч тээврийн галт тэргүүд түр зогсолт хийлээ

img

Өнөө өглөө 07:20 цагийн орчимд “Sky Resort” цанын баазын ойролцоо ачааны галт тэрэг камаз маркийн автомашинтай мөргөлдсөн талаар манай сайт мэдээлсэн.

Тэгвэл уг ослын улмаас Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн суудлын хоёр ч галт тэрэг түр зогсолт хийжээ. Эдгээр галт тэрэг өчигдөр Замын-Үүдээс 17:35, 21:25 цагуудад тус тус хөдлөсөн бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод 09:25, 10:40 цагт ирэх байжээ.

Галт тэрэг хуваариас хэдэн цагаар хоцрохыг зорчигдод хэлээгүй бөгөөд дээрх галт тэргүүд нийсэлээс 48 км-ийн зайд Баян зөрлөг орчимд байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ