Нийслэлд 110 хоршоологч төмс, хүнсний ногоогоо борлуулна

Засгийн газраас энэ жил Нийслэлийн зургаан дүүрэг 28 цэгт 247 лангуунд шинэ ургацын төмс, хүнсний ногоо борлуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар “Баянзүрх”, “Скай”, “Цамбагарав” худалдааны төв, Урт цагаан зэрэг газарт нийтдээ 71 лангуу нээж, шинэ ургацын ногоог борлуулж байна. Дээрх үзэсгэлэнг өнөөдөр 14 цагаас Цамбагарав худалдааны төвийн үүдэнд “Шинэчилж шийдье” нэртэйгээр нээх юм.
ҮХААЯ-ны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Оюунсувдын ярьж буйгаар нийтдээ 9 аймгийн 25 сумын 110 хоршооноос Улаанбаатарт гарах шинэ ногооны үзэсгэлэнд оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Баян-Өлгийн зэрэг холын аймгуудын тухайд зөвхөн ирэх сард болох “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд оролцох аж. Мөн хөдөө орон нутгуудад ч шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ