Банкуудад 16 сая ам.доллар худалджээ

img

Монголбанк өнөөдөр ээлжит гадаад валютын дуудлага худалдаагаа зохион байгуулжээ. Арилжааны банкууд Төвбанканд 26.5 сая ам.доллар, 78.7 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Үүнээс энэ удаагийн арилжаагаар 16 сая ам.долларыг 1565 төгрөгийн хаалтын ханштайгаар, 78.7 сая юанийг 255 төгрөгийн хаалтын ханштайгаар банкуудад худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүллээ.

Мөн  Монголбанк банкуудад 25.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлэв.

Валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга нь гадаад валютын дуудлага худалдаа юм.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ARD ARD:
Yag odoo hamgiin medeelelgui ediin zasgiin oilgoltgui hun l huusurch galzuursan bairiig 8%-n zeeleer avna, gevch unendee ug zeel ni 8% bish dood tal ni 15-c 20% bolno. uchir ni yag odoogiin baidlaar inflation jiliin dungeer 8.8% onii etstest dood tal ni 15-c 20% bolohoor bna. Iim uchraas inflation ussun gedgeer ipoteciin zeel jiliin 15-20% bolj ta sanhuugin hyamrald oroh bno. baidal tsaashid ulam daamjirch ene onii 11 sar gehed Mongol uls tsalin tetgevree tavij chadahgui bolj oron suutsnii uniin huus bodit utgaaraa hagarna...
2013-08-13