Жоржио Арманигийн дүрэм

img

Италийн нэрт дизайнер Жоржио Армани. Энэ нэр загварын ертөнцтэй салшгүй холбоотой. Английн хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн эхнэр Виктория Бекхэм ярилцлагадаа “Хамгийн том зовлон бол Арманигийн  цагаан хослол дээр улаан дарс дусаах” хэмээн хээв нэг хэсэг хэвлэлийнхний бай болсон удаатай. Үнэхээр ч Арманигийн хувцсыг ганц ч болов удаа өмсч үзэхийг хүсдэггүй хэн байх билээ.

.

Түүний амьдралдаа мөрдөж явдаг дүрмийг “The Times” сонин нийтэлжээ. Алдар хүндийн оргилд гарч амьдралдаа хүссэн бүхнээ авч чадсан хүний мөрддөг дүрэм. Арманигийн дүрэм эрчүүдэд ихээхэн хамааралтай аж.

.

Хямдхан гутал хэмнэлт биш алдагдал авчирдаг. Гутланд хэмнэлт гаргахыг бүү хичээ. Ямар ч хүнд гутлаар нь дүн тавьж болно.

Ажил амралтынхаа харьцааг тэнцүүлэх нь аз жаргалын түлхүүр. Би ажилдаа хэтэрхий их цаг зарцуулсан. Хэрвээ дахин бүхнийг эхэлж болдог бол  арай өөрөөр хандана.

Хамгийн дэгжин эрчүүд гадаад төрхөндөө огтхон ч анхаарал хандуулдаггүй мэт байдаг. Хүний гадаад төрх, хувцаслалт өөрийг нь илтгэж байдаг.

Хэрвээ та спортоор хичээллэдэг бол зарим нэг булчинг тань илүү хөгжүүлдэг. Энэ тохиолдолд хувцсаа захиалах хэрэгтэй. Саяхнаас би “Челси” багийн хөлбөмбөгчдийг хувцаслаж эхэлсэн. Дажгүй залуучууд байна билээ.

.

Намайг 20 насаар залуу харагдаж байна. Нууц нь юу вэ гэж сэтгүүлчид байнга асуудаг. Энэ бол удмынх. Миний ээж 90 нас хүрсэн. 65 настай юм шиг харагддаг байв. Би ч гэсэн урт наслах байх гэж найдаж байна. Гол нь хэтэрхий орой болтол суухгүй байх. Архи уухгүй, тамхи татахгүй байх хэрэгтэй. Мөн өөрийнхөө дотоод “би”-г сайн сонс.

.

Мик Жаггер “You can’t always get what you want” (Хүссэн бүхнээ хүртэхгүй) гэж дуулдаг. Тийм ээ. Би арай өндөр нуруутай болж, арай дээр хамартай болохыг хүсдэг байсан. Танд заяасан бүхнийг талархан хүлээж авч, алдчихгүй байхыг хичээ. Боломжгүй зүйлийг бүү мөрөөд

Дур булаам харагдахын гол нууц нь өөртөө итгэлтэй байх. Энэ бол ухаан бодлоос гадна бие организмд ч хамаатай.

Би 50 нас хүртлээ биеийнхээ галбирт санаа тавьдаггүй байв. Харин дараа нь миний найз надад энэ тал дээр санаа тавихыг зөвлөсөн. Одоо би өдөрт нэг цаг спортоор хичээллэдэг. Дасгал сургуулилт сэтгэл санаа өргөж эрч хүчтэй болгодог.

.

Насан туршдаа хамт ажилламаар модель гэж байдаг. Миний хувьд энэ бол Кэри Грант. Тэр костюмтай гүйж байхдаа ч гайхалтай харагддаг байв. Бас миний найз Жорж Клуни. Тэр ямар ч хувцас өмссөн үнэхээр сайхан харагддаг. Тэр миний хувцсыг өмсдөг болохоор би түүнд бялдуучлаагүй юм шүү.

.

Эрэгтэй хүний хамгийн чухал хувцас пиджак. Маш сайн оёдолтой бас сайн таарсан байх ёстой. Сайн пиджактай байхад бусад нь тийм ч чухал биш.

Сайн хувцас өөртөө итгэлтэй болж  ямар ч  ажлын үр дүнг сайжруулдаг. Миний нэг найз багадаа дэмжиж байсан регбигийн багаа худалдан авсан юм. Баг нь нэг л сайн амжилт гаргахгүй байв. Тэр надаас залуучуудаа хувцаслахыг хүссэн. Одоо түүний клуб тун дажгүй амжилт гаргаж байгаа. Энэ бол Рассел Кроу. Түүний баг “The Rabbitohs”. Австралийн регбигийн лигийн гишүүн.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ