Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “нисдэг таваг” хөөргөнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Японы ЭСЯ, Сэргээн засах үндэсний төв, НЗДТГ-тай хамтран өнөөдөр Улаанбаатар хотын төв талбайд flyning disk буюу нисдэг таваг хөөргөх тэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээнд нийслэлийн таван дүүргийн 50 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцохоор бүртгүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд уг тэмцээнийг зохион байгуулснаар тэдний бие, сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Мөн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв ойлголт өгөх, тэднийг сурч ажиллахад зохицуулах дэд бүтэц хангалтгүй байгааг илэрхийлэх ажээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ