А.Азжаргал:МУИС сургалтын төлбөрөө 50 хувиар нэмэх шийдвэр гаргасан

img

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан МОХ-оос их, дээд сургуулийн  сургалтын төлбөр, виза карт зэрэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр МОХ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан А.Азжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм. . Одоогийн байдлаар сургалтын төлбөрөө тогтоосон их, дээд сургууль байна уу? МУИС-аас бусад их, дээд сургуулийн удирдах зөвлөл хуралдаагүй байна. МУИС-ийн удирдах зөвлөл хоёр удаа хуралдахдаа сургалтын төлбөрөө 50 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Мөн ШУТИС 10-13 хувиар нэмсэн бол хувийн хэвшлийн Улаанбаатар, Үндэсний биеийн тамир зэрэг дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмнэ гэх мэдээлэл байгаа юм. Ингэхээр сургалтын төлбөр гурван сая дөхөж байна гэсэн үг. Оюутан хүүхэдтэй эцэг эхчүүдийн 41 хувь нь банкнаас зээл авдаг судалгаа байдаг. Энэ нь өрөөс өр дамжсан сүлжээг таслан зогсооход Засгийн газраас анхаарах байх гэж бодож байна. . Энэ асуудалд МОХ ямар байр суурьтай байна? Манайхаас сургууль бүрийн удирдах зөвлөлд нэг төлөөлөл орж ажилладаг. Тэднээр дамжуулан сургалтын төлбөрөө нэмсэн их дээд сургуулиудад шаардлага хүргүүлж байна. Энэ жил сургалтын төлбөрийг нэмэх ямар ч үндэслэлгүй гэж бидний зүгээс үзэж байгаа. Хэрэв нэмэх болвол инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох нь зүйтэй юм. . Оюутны байрны төлбөр жил бүр нэмэгддэг. Энэ жил яах бол? Манай улсын 175 мянган оюутны 80 мянга нь хөдөө орон нутгаас ирж суралцдаг. Гэтэл ердөө 14 мянга нь оюутны дотуур байранд ордог. Гэвч оюутны байр хүрэлцээ муутай, чанарын шаардлага хангаагүй байдаг. Оюутны байрын үнийг ч нэмэхдээ инфляцийн түвшинг харгалзах хэрэгтэй. Энэ оны улсын дундаж инфляци 8,3 хувь байгаа үүнээс харахад байрны үнэ болоод сургалтын төлбөрийг 8-10 хувиар л нэмэх боломжтой. . Оюутны байрны засварын ажил дууссан уу? Улаанбаатар хотод нийт 43 дотуур байр ажилладаг. Тэдний 80-90 хувь нь удаан хугацаанд ашиглагдсан. Манайх ОБЕГ болон МХЕГ-тай хамтран жилд хоёр удаа шалгалт явуулдаг. Сүүлд энэ хавар шалгаж засвар хийх шаардлагатай газруудад шаардлага хүргүүлсэн. Ирэх долоо хоногоос дахин шалгалт хийнэ. Гэхдээ ШУТИС-ийн 3-р байр, МУБИС-ийн 2-р байр зэрэг ашиглалтаас гарах хугацаа нь болчихсон барилгууд байгаа. . Оюутнууд 1000 оюутны байрыг ашиглалтад орохыг хүлээж байна? Энэ сарын 05-нд БШУЯ-ны барилга захиалагчийн албатай уулзахад 20-ны дотор хүлээлгэж өгнө гэсэн. Гэтэл одоо дотоод засал гэх мэт ажлууд нь бүрэн дуусаагүй байгаа. Ямар ч байсан санхүүгийн бэрхшээлүүд нь шийдэгдсэн учраас ирэх сард багтаан хүлээн авч ашиглалтад оруулахаар ажиллаж байна. . Ирэх сард ашиглалтад орж чадвал ямар зохион байгуулалтаар оюутнуудыг авах вэ? Байрны хувьд хоёр, гурав, дөрвөн хүний өрөөтэй байна. Эхний ээлжинд төрийн өмчийн 12, хувийн хэвшлийн 25 сургууль оюутнаа оруулах санал ирүүлсэн. Бид сургууль бүрт тэгш эрх олгож, БШУЯ-тай хамтран квот гаргана. Харин ямар оюутнууд оруулахаа тухайн сургуулийн сургалтын алба шийднэ. Үнийг БШУЯ болон тэдний барилга захиалагчийн алба,  МОХ хамтран журмаар тогтооно. Бидний зүгээс боломжийн хэмжээнд барихыг хичээнэ. . Энэ жил хэдэн оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих вэ. Виза карт, наалтны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна? Нийт 113 мянга оюутан үнэ төлбөргүй зорчино. Ахлах курсийн оюутнууд хавар тарахдаа захиалгаа өгсөн одоо 57000 оюутны наалт, виза карт бэлэн болсон. Шинээр элсэж буй оюутнууд намар сургуулийн оюутны зөвлөлөөрөө дамжуулан захиалгаа өгнө. Виза картыг энэ жил Төрийн банктай хамтран гаргасан бөгөөд оюутнууд сургалтын тэтгэлэг болон лизингийн үйлчилгээ авч болох юм. Ирэх сарын 15 гэхэд бүгд виза карт, наалтаа авч дуусах юм. . Наалтны нууцлалыг хэрхэн хийсэн бэ? Наалт нь нууцлалтай серийн дугаартай байгаа. Оюутан бүр өөр өөр дугаартай наалттай байх бөгөөд мэдээллийн бааз нь бидэнд хадгалагдаж байгаа учраас хуурамчаар үйлдэх, хүний виза ашиглах зэрэг зөрчил гарах боломжгүй. . Захиалгаас хоцорсон оюутнууд яах вэ? Шинээр элсэгчидийн наалт виза гарч дууссаны дараа үлдсэн хяналтын тоон дээр нь захиалан авч болно. . Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tolbor nemegdeed suriin chanar saijraad bga ni hna bgan hha. Ergu yumbe
2024-05-23
oyutan:
yu we muis tolboroo nemeed tgde oyutanuudiha toloo yu hj bga yum ai surgalt saijraad humd surtal ni bhgui bolood bga yum hna bga yum ai dawartsan yun be aihtar sanaagaaraa sawj baidag bga muis oyutanuud boslogo zarlaya bid naraar biznes hiigd bgam bshu ai tolboroo nemeh yum bol oyutanuudaa budiin niit teewert unegu yawuul arai denddu tgd bs dandaa seheetnuud gj bga bolowsrolgui humuusees dor setgej bj boon biznes oyutanii dotuur br enter ni aimaru unaisn yun terde 6uulaa amadrana neg ni bosood zogsuul gishgeh gazar bhgui tm bj une ortog yariad bh yuma zawaan yumnuud
2013-08-14
yu we:
Yamar Teng mal n 3dahin nemuuleh geed bgaa ym tr gar ystoi Teng duraak we bur uur hurchlee uys yuman deeree chi tm bolchvol toll chadhgui l bhgui yu har erguu mini yaahav chi etseg ehiin buyand odoo Sagaj l bn daraa n haramsdgiin mal mini
2013-08-14
mash buruu:
тийм ш дээ канондсон ном өгдөг шдээ тэгээд оюутны номын сан гэж муутай тэгээд байр хангамж бас муу байж 3 дахин нэмээд яах юм бэ сургалт сайтай биш яамар
2013-08-14
xaxa:
hervee tiim ih nemeed humuus ni hasagddag bol ta nar enduurch bn harin mongotei humuus ni l surah bolno yaduu ailiin surah huseltei huuhduud yagaad ch surch chadahgui harin uunii orond bagsh bolon surgaltiin sistemee changruulj uneheer surch bgaag nio surgaad chadkuu baigaag ni shuud hooh heregtei shd
2013-08-14
TER UNSHIGCH SONS:
yalaa gej yun deer tulguurlan 3dahin nemeh yostoi um tegeed 3 dahin nemeed solongosiin ih deed surguuliin tuvshind surgaltiin tulburtei bolloo geed hangamj yu ch bhgui bair ni muu teheer oorsdiin une tsenedee taarsan l baih heregtei
2013-08-14
TA NAR UMIIG JOOHON BODOOCH:
gehdee mongolchuudiin ihenh ni yaduu bolhoor nemegdeh tusam ter humuust hetsuu bolno tegeed ch ih surguulid suraad hunii setgelgee bas todorhoi huviar deeshilne shdee teheer ih surguuliin tulbur ihseed oyutnuudiin too bagsah um bol mongol yaduu deerees ni uhamsargui te1 humuuseer duurne shdee gadaad bol yaduusiin toogooroo haritsangui baga bdag tgeed ortog ondortei bdag uchraas surgaltiin tulbur ni unetei baij taarna shdee
2013-08-14
aagii:
zuv shdee er ni bi surguuliin tulbur nemehiig zuv gej boddog shuu.Ulsiin surguuliin chanariig saijruulah heregtei.
2013-08-13
Tolbor nemegdeed suriin chanar saijraad bga ni hna bgan hha. Ergu yumbe
Unshigh:
Tulburiig 3 dahin nemeh sanaltai bna, zaaval bugd syraltsah albagui sh dee, dun zasyylah geh met archaagui bodoltoi umnuud n garah heregtei, bagsh nar zaaj chigluulehed syrah n syrsan n deer, dyndaj orlogotoi ailiin chadvart tohiryylsan dyndaj deed bolovsrol hereggui shuu dee
2013-08-13
mongol:
мөнгөтэй хүмүүс нь диплом худалдаад авна гэсэн үг байна. ингэж балайрч байхын оронд толгой сайтай хүүхдийг улсын зардлаар нь сургасан шиг сургаад төгсгөх хэрэгтэй мөнгө бодсон луйварчин хэрэггүй
2013-08-13
zochin:
heterhii nemj baigaa yum bish uu dundaj orlogotoi ailiin huuhduud bolon tuunees doosh orlogotoi ailiin huuhduud suraltsah bolomjgui bolj baigaa yum bishuu bayan chineeleg ailiin hooson tolgoitoi huuhduud l suraltsah yum bna
2013-08-13
Tolvoriig bur 2-3 dahin nem:
Tolboriig buur dahin nemeh hergetei. Unegui yum unegui. tsetserleg sard 350000 tolood yavj baihad. Hun bolgon deed bolovsrol ezemshih erhgui. Chaddag ni suraad chaddaggui ni hodoodoo malaa mallaval yasan yum
2013-08-13
Оюутнууд:
Сургалтын төлбөр гээд өчнөөн мөнгө өгнө, багш нарт дүнгээ засуулах гэж мөнгө өгнө тэгээд яаж амьдрах юм болж байнаа, ер нь сургалтынхаа чанарт анхаарах хэрэгтэй, сургууль төгсөөд олигтой мэдсэн юмгүй л байдаг шүү дээ
2013-08-13
zochin:
Zuv sh dee nemeh heregtei. Uneheer surah huseltei ni uldej zai buglusun nuhduud bolih heregtei. Huviin dund surguulias baga tulburtei ih surguuli gej yu bsan yum.
2013-08-13
unshigch:
төлбөрийг өшөө нэмэх хэрэгтэй. Тэгээд сайн мэргэжилтэн бэлдэе. Сурах хүсэлтэй нь сураг. Тэрнээс оюутан ч юм шиг, ор хөнжлийн ажилтан ч юм шиг улсууд явжийгаад төгсөөд худалдагч болж байна.
2013-08-13
Hohi ni:
Manai namiin huniig gargasan bol ih deed surguuli unegui boloh baisan yum
2013-08-13
erturtjrj:
Ulsiin surguuliin bagsh ajilchdiin tsaling ulsiin tusuvuus gargadag biz de. Teheer tulburt ogt nuluuluhgui l bmaar yum
2013-08-13
qwertyi:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-13
emegtei:
Zov sh dee, Huviin 10jiliin surguuliudaas hyamd bn gej yu baih ve dee
2013-08-13
MMMM:
surgaltiin tulbur nemegdeed bagsh nariin chadvar saijirch baival bas boljiinoo.
2013-08-13
irgen:
ih surguuliin tolbor yer ni haa gazar unetei baidag shu de, dundaj surguuliin semesteriin tolbor dundaj orlogotoi irgenii jiliin orlogyn 30% iluu baidag. mongold bol dor hayaj 5000$ baih heregtei
2013-08-13
zochin:
tegmeer yum gaduur jiriin huviin surguuliin tolbor hed bn , tegeed ch bagsh nariih n calin nemegdeh heregtei biz dee.
2013-08-13