Дараалсан халдлага гарлаа
Иракийн төв болон хойд нутагт террорист халдлага гарч, 30 гаруй хүн амиа алдаж, 104 хүн шархадсан байна. Цагдаагийн нэрээ нууцалсан ажилтан “Багдадаас хойш 80 км зайтай шийтийн бүлгийн хяналтад байдаг тосгонд амиа золиослогч нэгэн кафенд өөрийгөө дэлбэлснээр 23 хүн эндэж, 66 хүн шархдсан” гэдгийг мэдээлжээ.
Мөн Багдадаас хойш 65 км-ийн зайтай Дияла мужийн төв Бакубад жимсний захад дэлбэрэлт болсноор дөрвөн хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна. Түүнчлэн Багдадаас хойш 400 км-ийн Мосур цэргийн баазад зэвсэгт этгээд гурван цэргийн амийг хөнөөж, хоёр цэргийг шархдуулсан онц ноцтой хэрэг гарчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ