Жуулчид багассан нь сэтгүүлчдийн буруу

Өнгөрсөн сараас эхэлсэн цаг агаарын хэт халалт, хойд мужуудаар гарсан үерийн талаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулж байсан нь нөлөөлсөн хэмээн Хятадын Аялал жуулчлалын сайд Жинь Ру Ван мэдэгдсэн байна. Тэрбээр “Байгаль экологи аялал жуулчлалын хөгжлийг хойш нь татах гол шалтгаан болж байгаа, үүнийг засахын тулд Засгийн газар, олон нийт, хувь хүн хамтаар хамтран ажиллах хэрэгтэй. Энэ сарын 15-наас эхлэн Аялал жуулчлалын гол бүсүүд болон Бээжин, Шанхай, зэрэг томоохон хотуудын талаар ямархуу мэдээлэл дамжуулагдаж байгааг шалгах хэрэгтэй. Шанхай хотод 35 градусын халуун олон хоног үргэлжилж, 10 хүн халууны улмаас нас барсан. Ганьсу мужид үерийн улмаас 80 гаруй хүн амь насаа алдсан. Бээжин хотод гарах гэмт хэрэг, булаалт зэргийн мэдээллийг 1500 гаруй телевиз, 500 гаруй сонин, 1000 гаруй сайт мэдээллийн хяналтгүй цацсанаас болоод жуулчдыг үргээсэн” гэжээ.
Энэ сарын 15-наас эхлэн нэгдсэн журмаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэд шалгалт хийхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ