Шинэ нисэхийн барилгын суурийг цутгажээ

img

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын гол барилга болох зорчигч үйлчилгээний барилгын суурийг энэ сарын 9-нөөс цутгах ажил эхэлжээ. Энэ үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Буяндалай нар оролцож барилгын суурийн цутгалтын ажлыг эхлүүлсэн байна. Намрын тэргүүн сарын шинийн 3-ны Балжиннямтай өдрийг сонгож дээрх барилгын суурийг цутгах ажлыг эхлүүлсэн бөгөөд лам хуврагууд ном уншиж ёслол үйлдсэн байна.

Зорчигч үйлчилгээний барилгын суурийг цутгах ажил эхлүүлэх ёслолын дараа Шинэ нисэх буудал барих төслийн захирал Н.Энхбат болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженерүүд, ажлынхаа явцын талаар Зам, тээврийн сайдад газар дээр нь танилцуулж мэдээлэл хийжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ