Хуурамч бичиг баримт үйлдэгчдийг саатуулжээ

img

Хуурамч бичиг баримт үйлдсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн албан хаагчид саатуулан шалгаж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра” орчуулгын төвд иргэн Т, Б нар нь автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж байсныг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Гэмт этгээдүүд автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс гадна өөр бичиг баримт ч хуурамчаар үйлдсэн байж магадгүй гэнэ.

Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

koolio:
Huuramchaar bichig barimtiig orchuulgiin Silver tuv sain hiideg shdee
2013-08-13
Tsadaa:
Udahgui chamaig balina daa! Baligdsan 1 huniih ni gulvan nastai tsadaa !
2013-08-13
hamsaatan:
ee manai 2 barigdchijee toogui tun toogui
2013-08-13