Төрийн ордны зүүн талын зам усанд автах нээ

img

 

Бороотой өдөр нийслэлийн иргэдэд нэгэн  аюул нүүрлэдэг. Энэ бол ус зайлуулах хоолойгүй автозам, нийтийн эзэмшлийн зам талбайд тогтсон усан дээгүүр уртын харайлтын тамирчин болж үсэрч харайх, онгироо давилуун жолооч нарын машины дугуйнаас цацагдсан усанд хувцас хунар, гар нүүрээ бохирдуулах зовлон юм. Гэтэл дусал ч бороо ороогүй атал хотын төв талбайд жолооч, зорчигчид хаанаас урсаж буй нь үл мэдэгдэх усанд автчихлаа.

6

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Засгийн газрын ордны зүүн талын авто замын ус зайлуулах хоолойг даган их хэмжээний ус доороосоо оргилон замаар урсаж байна. Үүнээс үүдэн явган зорчигчид хажуугаар өнгөрөх машины цацах усанд өртөхгүйг хичээж явна.

8

 Энэ талаар нийслэлийн Усны барилга байгууламж НӨҮГ-ын дарга н.Майнбаяртай холбогдож тодруулахад “Манай руу нийслэлээс болон иргэдээс дөнгөж сая мэдээлэл ирсэн. Инженер маань очсон байгаа мэдээлэл авч болно” гэв. Инженер н.Баярмаагаас тодруулахад “Д.Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн нурсан хуучин барилгын доор байрлах шугамд шороо орсноос бөглөрсөн байна. Манай ажилчид бөглөөг гаргахаар ажиллаж байна. Харин ус яг хаанаасаа ундраад байгааг тогтоохоор ажиллаж байна” гэлээ.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хариуцлага:
Хөрсний усны асуудалтай холбоотой гэсэн. Усны барилга байгууламж НӨҮГ хариуцна.
2013-08-13