“Тавантолгой”-н үнэт цаас 2.34 хувиар өсчээ

img

  Монголын хөрөнгийн бирж дээр энэ сарын 13-ний арилжаагаар нийт 25 хэлцэл хийгдэн, 7 компанийн 691 ширхэг хувьцаа арилжжээ. Өнөөдөр багцын болон тендер саналын арилжаа хийгдээгүй бөгөөд энгийнээр нийтдээ 448 сая 203 мянган төгрөгийн арилжаа хийгдсэн байна. ТОП-20 индексийн тухайд 13921.76 нэгж болж, өмнөх өдрөөсөө 24.97 нэгжээр буюу 0.18 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Олон өдөр дарааллан буураад байсан “Тавантолгой” компанийн хувьцаа энэ өдөр 2.34 хувийн өсөлттэй гарлаа. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ