Од “төрүүлдэг” зурагчин
Марио Тестино зураг авалтын талбайгаа тайз болгож, зургаа урлагийн бүтээл болгодог цорын ганц зурагчин. Түүний ажил Парис-Лондон-Нью-Йорк-Лос-Анжелес гэсэн дөрвөн хотын дунд аварга том студидэд нь явагддаг. Гэсэн ч түүний зүрх дэлхийн хамгийн том хот Рио-де-Жанейро, мөн хүүхэд нас нь өнгөрсөн чимээгүй, тохилог жижиг хот Лимад оршдог.
.
Олон хүн Мариог бусдын хүсэл мөрөөдлийг харж чаддаг авьяастай гэдэг. Түүний онцлог загвар өмсөгчдийн дотоод ертөнцийг өөрийнхөө харж байгаагаар бус өөрсдийнх нь мэдрэмжийг ил гаргадагт оршдог. Яг энэ чанар л гэрэл зургийн мастерт асар их нэр хүнд, амжилт авчирсан билээ.
Марио Тестино 1954 онд Перугийн нийслэл Лимад төрсөн. Перу улс Европоос хол оршдог. Түүний судсаар итали, ирланд, испани цус гүйдэг. Марио Америкийн католик сургуульд сурч байсан юм.
.
Түүний эцэг нефтийн бизнес эрхэлдэг байсан бөгөөд Нью-Йорк руу томилолтоор явахдаа хүүгээ хэлмэрч маягаар авч явдаг байжээ. Марио чухамхүү Нью-Йоркт загварын ертөнцийг сонирхож, өөрийн элдэв зүүлт гангараагаараа үе тэнгийн залуусаа бишрүүлдэг байжээ.
.

.
Тестинод агуу амжилт тэр дороо ирээгүй юм. Гарал угсаа, инээдтэй байдал нь саад болж байсан юм. Тэр Английн фото зурагчдын арга барилыг дууриаж өөрийн гэсэн стильгүй нь саад болсон юм. Харин 1980-аад оны сүүлчээр Францын Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Карин Ройтфельдтэй хамтран ажилласнаар огт өөр зурагчин болжээ.
.
Марио Тестино 1990-ээд оны эхэн үеэс Нью-Йорк, Милан, Парисын загварын сэтгүүлд зураг авч эхэлсэн бөгөөд ялангуяа Vogue сэтгүүлд ихэнх цагаа зарцуулж байв. Тэр нэгэн зэрэг Франц, Итали,Америкийн Vogue-д ажиллаж байлаа. Мэргэжлийн хүмүүс түүний мэдрэмж, чадварыг өндөр үнэлдэг байсан юм.
6
Залуухан зурагчин “Хамгийн гол нь моделиудад зураг авах нөхцөл бий болгох ёстой” гэдгийг уйгагүй давтан хэлдэг байлаа. Тэрбээр дэлхий дахинаа Кейт Мосс, Стела Теннант, Жизель Бундхен нарын шинэ одуудыг харуулсан юм. Нэр дурьдсан эдгээр хүмүүс өнөөдөр ч од хэвээр байгаа билээ.
Түүний үйлчлүүлэгчид Мадонна, Лиз Хэрли, Ким Бессинжер, Кэтрин Зета-Жонс, Кэмерон Диаз, Мэг Райн гээд үргэлжилнэ. Холливудын одуудын хувьд Тестиногийн зураг авалтад орох ажлынх нь хуваарийн зайлшгүй нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй.
.

Тестино жилийн дараа “Gucci”-гээс рекламны зураг авч өгөх санал хүлээн авлаа. Түүний зургийн дараа загварын компанийн ордны орлого 330 сая ам.доллараар өсч байв.
6
Мэдээж хэрэг дуртай ажлаа хийж асар их шагнал авч байсан нь Тестинод таалагдлаа. Зарим нь түүний ажлыг урлагийн бүтээлтэй зүйрлэдэг. Тэр хэнээс ч илүү эмэгтэй хүн зурган дээр яаж гарахыг мэддэг. Тэр загвар өмсөгчдийн итгэлийг хүлээсэн нэгэн. Хүмүүсийг жаргалтай үед нь зургийг нь авдаг. Магадгүй энэ түүний нууц ч байж мэдэх.
6
Марио Тестино шаардлагатай үед бүжиглэж, дуулж чадна, бүр дуртайяа. Топ модель Кейт Мосс хамгийн шилдэг зургийг нь Марио Тестино авсан гэж хэлдэг бол Холливудын од Гвинет Пэлтроу эцгийнх нь хамгийн сайхан зургийг энэ хүн үлдээсэн гэдэг.
6

6
Дианаг харамсалтай амиа алдсаны дараа Марио Тестино эрхэм дээдсийн зураг түүний хамгийн сайн бүтээлийн нэг байсан гэж хэлсэн юм. Үүний дараа хатан хааны гэр бүлийн гишүүдийн зургийг ээлж дараалан авч 2007 онд Кенсингтоны ордонд гаргасан түүний үзэсгэлэнг 250 мянган хүн үзсэн байдаг.
.
Тестино хамгийн амжилттай зурагчны хувиар дэлхийн “үнэтэй” одуудтай хамтран ажиллаж, олон арван шагнал гардан авсаар байна. Тэрбээр тэтгэвэрт гарах тухай бодох ч завгүй яваа. Тэр ажилдаа дуртай. Шинэ төсөлд мөнгө үрэх бүр ч дуртай. Мөнгө хэзээ ч ихэддэггүй. Эрт орой хэзээ нэг цагт дуусна.
.
Мариогийн ажлын хуваарь хэдэн сарын өмнө минут минутаар бичигдсэн байдаг. Гэхдээ хэрвээ Бразиль эсвэл Перугаас гаралтай залуухан нэрд гараагүй загвар өмсөгч байвал харин “арын хаалгаар” алдарт зурагчны дуранд өртдөг. Түүнийг Versace, Givenshy, Chanel, Yves Saint Laurent, Valentino, Sonia Rykiel, Burberry, Christian Dior зэрэг нэр хүндтэй загварын орд дарааллаа хүлээн харж суудаг. Мэргэжилтнүүд түүнийг зурагчин гэхээсээ илүү зураач гэж нэрлэдэг. Тэрбээр жилд наад зах нь нэг удаа том хэмжээний үзэсгэлэн гаргадаг. Энэ уламжлал 1997 онд Токиогийн “Bunkamura” галерейгээс эхэлсэн юм. Ийнхүү Неаполь, Сан-Паулу, Нью-Йорк, Лондон, Брюссель, Стокгольм гээд үргэлжилдэг.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ