Мисс А.Сарнай хохимой толгойтой морин хуурын эрэлд гарчээ
“Дэлхийн мисс-2010” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан мисс А.Сарнай эх орондоо иржээ. АНУ-ын Канабасс хотын их сургуульд Экологи, байгаль хамгааллын чиглэлээр суралцдаг мисс бүсгүй наадмын өмнөхөн эх орондоо ирсэн бөгөөд Сэлэнгэ, Хэнтий аймгаар амарч явна.
Харин саяхан өөрийн фейсбүүк хуудаснаа “Хохимой толгойтой морин хуур яаралтай худалдаж авна” гэх зарлалыг бичжээ.
Ямар учраас сайхан төрсөн А.Сарнай мисс ийнхүү содон морин хуур хайж байгааг гайхах, сонирхох хүн олон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ