Шал нь цөмөрч, дээвэр нь нурсан цэцэрлэгүүдийг шалгана
Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ. Сургууль цэцэрлэгүүдийн засварын ажил дуусч, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн эсэхэд эцэг эхчүүд анхаарллаа хандуулж буй. Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн V, VI хороонд байрлах цэцэрлэг, сургуулийн засварын ажилтай дүүргийн Засаг даргын Тамгын газрааас танилцахаар болжээ. Тус хороодын 59, 146 дугаар цэцэрлэгүүдийн дээвэр нурж, шал нь цөмөрсөн гэсэн шалтгаанаар өнгөрөгч хавар үйл ажиллагаа нь зогссон. Үйл ажиллагааг зогсоосон ч засварын ажил долдугаар сараас л эхэлсэн гэдгийг албаныхан мэдэгдсэн юм. Эцэг эхчүүд дээрх цэцэрлэгүүдэд анхаарлаа хандуулж, засварын ажлыг чанартай хийж байгаа эсэхэд хяналт тавихыг хүссэн тул онцгойлон шалгахаар болсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ