380 гаруй иргэн cүлжээгээр залилуулжээ

img

 “Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагаас хуурамч зар тараан, олон иргэнээс их хэмжээний мөнгө залилсан хэргийг УМБГ шалгаж байгаа билээ. Уг хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн иргэн Д.Сүхбаатарыг холбогдуулан шалгаж байгаа юм. Тус төрийн бус байгууллага нь АНУ-ын “Даймонд холидай” компанитай түншлэлийн холбоотой хэмээн зар тарааж иргэдийг гадаадад аялуулж, урт болон богино хугацаагаар жуулчлалд урьж, сургана гэх зэргээр сүлжээ үүсгэн бусдаас их хэмжээний мөнгө залилан авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Дээрх төрийн бус байгууллага нь зараар болон вэб сайтаар дамжуулан иргэдийг сүлжээ байдлаар гишүүнчлэлд бүртгэн хүн бүрээс бүртгэлийн хураамж хэмээн 205-380 ам.доллар авч байжээ. Одоогоор УМБГ- ийн зүгээс хохирогчоор 380 гаруй иргэний өргөдлийг хүлээн аваад байгаа аж. Түүнчлэн дээрх хүмүүсээс нэг нь ч гадагшаа яваагүй нь тогтоогдсон бөгөөд сүлжээний бизнес эрхлэгчид бусдад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ