Д.Дондогийн хэрэг Нийслэлийн шүүхэд шилжжээ

img

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг бусдын эд хөрөнгийг залилсан гэдэг үндэслэлээр 2008 оноос эхлэн шалгасан боловч хэргийг эцэслэн шийдээгүй билээ.  Тэгвэл саяхнаас түүнтэй холбогдох залилангийн хэрэг Нийслэлийн шүүхэд шилжжээ.

Эх сурвалж мэдээллэхдээ “УИХ-ын гишүүн асан Д.Дондогтой холбогдох хэргийг өнгөрсөн зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүсэн ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.  Гэвч энэ хэрэгт хяналт тавьсан улсын яллагч эсэргүүцэл бичиж, хэргийн тухай гомдол нь өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн. Тиймээс ерөнхий шүүгчийн орлогч уг  хэрэгт шүүгч томилж ирэх долоо хоногт эцэслэхээр шийднэ” гэсэн юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зэвүүн хүн дээ:
төв аймагт багшлаж байхдаа,хичнээн ч сурагчдыг хохироолоо доо.
2013-08-14