Жинхэнэ сөргөлдөөн АНУ-д өрнөж байна

img

ОХУ-ын гаргасан шийдвэр нь Эдуард Сноуденийг тойрсон хэргээс болоогүй, харин тусгай алба ард иргэдээ мөрдөж, АНУ-ын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг зөрчсөнөөс болж үүссэн. Есдүгээр сард Санкт-Петербург хотод болох “Их- 20”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Москвад хийх байсан айлчлалаасаа Барак Обама татгалзсаныг Эдуардын аав Лон ийн тайлбарлажээ.

6

Тэрбээр “Асуудал Орост байгаа хэрэг биш. Өнөөгийн сөргөлдөөн Оростой ямар ч холбоогүй. Харин сөргөлдөөн АНУ-д өрнөж байна. Энэ нь Үндсэн хуулиар та бидэнд олгогдсон эрхүүдийг гутаан зөрчиж байгаа хөтөлбөртэй л холбоотой” гэж “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Мөн хүүд нь “АНУ-ын Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлэн хортойгоор ашиглаж байсан болохыг илрүүлсэн баримт бас байгаа. Та бидний саналаа өгч сонгосон эрхэм гишүүдийн булхай хүртэл энэ хар дэвтэрт бий. Үүний улмаас тавгүй байдалд орсон олон улстөрч айж байгаа” гэж АНУ-ын Далай тэнгисийн эргийн хамгаалалтын албанд 30 гаруй жил алба хаасан Лон Сноуден хэлжээ.

Хүү нь аавтайгаа зөвлөлдөх хүсэлтийн дагуу Лон Сноуденд Орост очихоор болсон. Харин АНУ-ын талаас түүнийг хил нэвтрүүлэх эсэх нь асуудалтай хэвээр байгаа гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Сноуден мэтийн Т-нэгүүд хол явахгүйдээ.
2013-08-15
bataa:
Novshiin urvagch
2013-08-14
kkkkk:
usa boliochee ichig ichig
2013-08-14