Попын хаан 500 сая ам.долларын өртэй

Жексон 1993 онд 30 сая ам.долларын зээл авч, 1998 он гэхэд түүний өр 140 сая ам.доллар хүрсэн байж. 2001-2009 он гэхэд энэ өр 170 сая хүрсэн аж. Ийнхүү түүнийг нас барсны дараа 400-500 орчим сая хүртэл өсөөд байгаа гэнэ. Дуучин хандив, бэлэг өргөж, аялал, тансаг хэрэглээ, урлагийн бүтээлд хөрөнгөө зарж байсан аж. Аудиторын хэлж байгаагаар Жексон “Neverland” дэх амьтны хүрээлэн, галт тэргэнд асар их мөнгө зарлагадаж байжээ. Мөн 7-16,8 хувь хүртэл өссөн түүний 30 сая ам.долларын зээл өрний ихэнх хувийг эзэлж байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ