Солонгосчууд буудлын цонхоор монгол бүсгүйг шидэж хөнөөжээ

img

Монголд ажиллаж, амьдардаг солонгосчууд ажилтан бүсгүйгээ цонхоор шидэж хөнөөжээ. Үүнийг сонссон хүмүүс яав, юу болов хэмээн гайхаж, цочирдож магад.

Гэхдээ хэдхэн хоногийн өмнө зүв зүгээр ажлаа хийж байсан бүсгүй байгууллагынхаа дөрөвдүгээр давхрын цонхоор унаж амиа алдсан аймшигт хэрэг гарсан бөгөөд энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд одоо сул чөлөөтэй явж байна.

Гэрийнхэнд нь хэрэг гарснаас хойш 7 цагийн дараа дуулгажээ

6

Болсон явдлыг тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 07-ны буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Хөгжим бүжгийн коллежийн замын урд байрладаг “Michelle” ресторан, зочид буудлын дөрөвдүгээр давхраас хүн унаж, бэртсэн гэх дуудлага ГССЗҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт иржээ.

Оройн 23:00 цагийн үед дуудлага ирсэн ба түргэнийхэн очиход хохирогч бүсгүй ухаангүй, маш хүнд гэмтсэн, ихээхэн цус алдалттай байсныг гэрчүүд мэдээлж байна.

Тэр үед хохирогч өвдөлтийн шокоос болж ухаан нь орон гаран болсон байжээ. Хамгийн хачирхалтай нь 07-08-нд шилжих шөнийн 00:45 цагт өвчний түүх нээсэн байтал хохирогчийн ар гэрийнхэнд өглөөний 06:00 цагийн үед дуулгаж, гэр бүлийнхэн нь эмнэлэг рүү ирсэн ч охиноосоо юу болсон талаар сонсож чадалгүй байсаар үүрд алджээ.

6

Гэрийнхэн нь түүнээс юу болсныг асуухад “Өвдөж байна, үхлээ” гэж шивнэхээс өөрийг хэлээгүй аж.

Амиа алдсан бүсгүйн бүсэлхийнээс доошх бие няцралт, хугаралттай. Хөл нь хоёр ч газраа хугарсан байж.

Үүнээс гадна биен дээр нь зодуурын гэмтэл байж болзошгүй хөхрөлт, шалбархай байсан гэсэн. Мөн өрөөсөн нүд нь ч хөхөрч, гэмтсэн байжээ.

Ингээд 08-ны өглөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс хохирогчийн ар гэрийнхнийг дуудсан ба хэргийн сэжигтэн гэх хоёр солонгосыг баривчлан саатуулаад байв.

6

Сэжигтэн солонгосчуудыг ар гэийнхэнд нь дуулгалгүй суллажээ

6

Мэдээж охиноо, төрсөн дүүгээ, эгчийгээ алдсан хүмүүс аймшигт хэргийн цочирдлоос гарах нь бүү хэл болсон явдалд итгэж ч чадаагүй аж.

Харин хэргийн гол сэжигтэн болох Хун захирал гээч “Харамсаж байна. Надад хэцүү байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Хун захирал гээч нь БНСУ-ын иргэн, эх сурвалжийн мэдээлснээр мөн улсын иргэн Ан гэгчтэй хамтарч “Michelle” төвийг ажиллуулдаг.

Энэ нь дотроо зочид буудал, ресторан, караоке зэрэг үйл ажиллагаа явуулдаг газар юм.

Хохирогч бүсгүй энэ газрын туслах менежер хэдий ч үйлчлэгч байхгүй үед зочид буудлын өрөөнүүдийг цэвэрлэж, гал тогооны ажилд оролцож, өглөөд зочдын цай өгч, бүр хүнсний захаас юм цуглуулах, нисэхээс зочид тосох зэрэгт жолооч хийдэг байжээ. Нэг үгээр хамаг ажлыг нь хийдэг нэгэн байж.

6

Тэрээр 1984 он төрсөн бөгөөд Австралид очиж суралцахаар чамгүй удаан хөөцөлджээ. Эцэст нь сургуульд суралцах эрх аваад виз гартал зүгээр сууж байхаар ажил хийж замын зардалдаа ч болов нэмэрлэе гээд өнгөрсөн жилийн арванхоёругаар сард “Michelle”-д туслах менежерээр ажиллаж эхэлсэн байна.

Хамгийн харамсмаар нь аймшигт хэргийн золиос болж амиа алдахын урьд өдөр Австрали руу явах визний хариу ирсэн ба хяналтын камерын бичлэгээс харахад энэ тухайгаа хамт ажилладаг хүмүүстээ ярьж, баяр хөөр болж байжээ.

6

Юу ч ярилгүй шууд үсэрсэн гэжээ

6

Гэтэл одоо хэргийн сэжигтнүүд түүнийг амиа хорлосон мэт болгохоор хуйвалдаж байгаа гэж эх сурвалж хэлсэн юм.

Яагаад гэхээр Хун захирал гээч этгээд цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Өрөөндөө хувцсаа сольж байтал гэнэт орж ирээд юу ч хэлэлгүй цонхоор үсэрсэн” гэжээ. Хүн үнэмшихэд хэцүүхэн байгаа биз.

Тэгээд ч зогсохгүй Цагдаагийн хэлтсээс ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр сэжигтнүүдийг батлан даалтаар суллан явуулсан байна. Хохирогчийн ар гэрийнхэн 09-ний өглөө цагдаагийн газар очиж байж энэ талаар мэдсэн ба “Michelle”-д ажилладаг Чулуунцэцэг гэгч эмэгтэй солонгосчуудыг батлан даажээ.

Бид энэ талаар ар гэрийнхнээс нь тодруулахад, 12-нд амиа алдсан бүсгүйг хөдөөлүүлээд уй гашуугаа давж гарах гэж хичээж байгаа учраас тоймтой зүйл хэлсэнгүй.

Хохирогчийн эгч энэ талаар “Австрали явах ажил нь бүтээд бөөн баяр болж байсан хүүхэд юу гэж амиа хорлох вэ дээ. Хөөрхий минь замын зардлаа ч болов өөрөө олно гэж энэ газрын хамаг ажлыг хийдэг байсан. Гэтэл ийм юм болчихлоо. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа гэсэн.

Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх хоёр солонгос хүнийг яг хэрэг хийснийг нь нотлоогүй учраас батлан даалтаар гаргасан гэж байна билээ” гэхээс өөр зүйл хэлээгүй ба үүнээс илүүг асуух зүрх ч байсангүй. Цэл залуугаараа бусдын гарт амиа алдсан энэ бүсгүйн амь дэндүү хайран санагдсаны дээр ар гэрийнхнийх нь сэтгэлийн шархыг сэдрээхийг хүссэнгүй.

Гэхдээ хохирогчийг эмнэлэгт хүргэгдсэний дараа уулзсан хамгийн анхны хүн нь сэжигтнүүдийг батлан даалтаар гаргасан н.Чулуунцэцэг гэгч эмэгтэй аж. Тэрбээр өвчний түүх нээснээс 15-20 минутын дараа буюу 08-ны 01:00 цагийн орчимд хохирогчтой уулзахад “Чука эгч ээ, зүгээр ээ зүгээр” гэж хэлсэн хэмээн цагдаагийнхан болон ар гэрийнхэнд нь хэлжээ.

Гэрийнхэнтэйгээ уулзахдаа өвдсөнөөсөө болоод олигтой хэдэн үг ч хэлж чадалгүй байсаар нас эцэслэсэн гэхээр дээрх эмэгтэйн үг эргэлзээ төрүүлж байгаа юм. Чулуунцэцэг гэгч энэ эмэгтэй ажлынхантайгаа таарамжгүй харьцаатай, хохирогч бүсгүйтэй ч аятайхан харьцаж байгаагүй гэдгийг эх сурвалж хэлсэн. Тэрбээр цагдаад мэдүүлэг өгч, ар гэрийнхэнтэй нь уулзахдаа ч Хун гээчийг өмөөрөхөөс өөр үйлдэл хийгээгүй гэсэн.

.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
svnjin grand gej davarsan gazar bgaa.tend nasand xvreegvi oxidiin bieiig vnelvvldeg gesen
2013-08-15
zochin:
emegtei xvn.ex oron 2 adil.veiin ved booliin zayatai yavsan solongosyydiig alax ch bagadna.xyyliin baigyyllga tseerlvvlej chadaxgvi bol bid niiteeree xangvg boolyydtai temtsex xeregtei.mongol xvn xezee ch bool bgaagvi
2013-08-15
zochin:
visa ni garaad surguulid yavah gej buun bayar bolj baisan huuhed yu gej uuruu tsonhoor usreh ve dee? mgld deeremchin,tonuulchin,aluurchid amidardagiin bna daa..
2013-08-15
zochin:
ar gerees ni zorigtoi hun bbal naad solongosuudad uursduu arga hemjee bachihaach !!! tegehgui bol neeree l mungu uguud l hudalaa barimt burduulj gutgeed l ungurnu shuu!!! uhsen hun ug heleh bish....deer hunii heldegeer shuud l buud ...dabarsan nobshnuud be
2013-08-14
Zochin:
Unhii gulinguudiig hujaa nartai ni zailuulaach
2013-08-14
Мөрч:
Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч мөнгө аваад хэргийг хааж, солонгосчууд суллагдсан юм билээ шүү
2013-08-14
zochin:
Mongoliin tsagdaa yaj ajillahiig ni odoo hariya. Ene umhii heden solongost bitgii l hudaldagdchihaasai bilee.
2013-08-14
zochin:
Ene muu solongos novshnuud mongolchuudiig arai denduu doromjilj baigaa yum bishuu.... Buh emegteichuudiig ni bieee unelegch geed bodchihson arai denduu davarch bainadaa.!!!
2013-08-14
жужужэжуэ:
Улаанбаатарт хамаг газарыг солонгосчууд авсан. Бас одоо Халх голд Солонгосчууд эзэн суусан. Энэ бүхэнд Элбгээ
2013-08-14
134`:
solongos bol bur novshiin humuus, zailaasai.
2013-08-14
Zochin:
Ene gadaadiinhniig bair ul hodloh horongiig ezemshuulehee bolimoor yum. Zovhon tureeseldeg baihad l boloo sh te. Tegehgui end tend barilga barij bas oron suuts hudaldaj avah zamaar manai nutagt ezen suudag bolloo. Odoo baisaar baigaad huniig ni aldag bolj baigaa yum baina. Hotiin darga gadaadiinhand oron suuts zarahiig boliulmaar baina. Mongolchuuddaa hurehgui baihad chini.Une ni ch buuna. Zovhon tureeseldeg boloh heregtei.
2013-08-14
Kim SunG:
Өмхий Монголчуудаа Элбэгдорж гээд манай Солонгосын хүн та нарыг захирч баөйхад хичнээн хашхираад яахиййн.
2013-08-14
zochin:
ene muu baasnuud ih tom boljee
2013-08-14
buudaj alah heregte:
mini duu ymuu ohiniig ingej shidsen bol bi shuud ugiin zuruugui buudad daraan setgel amar yala edleh bsan monglon huuli iim ym hiihd hurgdeg ym chini
2013-08-14
Сүнс:
Тэгээп тэр хангүг нарыг нь шалгаж байгаа юм байгаа биздээ Баримтаар нь нотлоод хэргийг нь үүрүүлээд мөнгөнморьт зүүнхараа авдрант аль юм үзхээр газарт нь явуулаач даварсан хогнууд
2013-08-14
bataa:
122.201.18.36 chi zailaa
2013-08-14
bataa:
Manai ene ohid huuhnuudiig yaay daa...medseer bj har haltar hujaa so nuudtai nuhcuj yawaad l zaaval neg yum bolj bhiin...hezee iolgoj uhaarah humuus ve...
2013-08-14
аааааа:
Монгол Солонгосын колоний болсон гэж үнэн юм байна. Элбэгдорж эх орноосоо урвагч.
2013-08-14