Кембрижийн авхай зурагчны ажил хийнэ

img

  Сарын өмнө төрсөн Кембрижийн авхай Кейт Миддлтон хатан хааны зурагчнаас татгалзаж өөрөө бяцхан хүүгийнхээ зургийг авч сошл сайтуудаар олон нийтэд танилцуулна гэжээ. Энэ нь хатан хааны протоколын дүрмийг зөрчиж байгаа ч Кейт, Уильям нарын санааг тэгтлээ зовоохгүй байгаа аж.

Хэрвээ тэднийг заавал зурагчны үйлчилгээ авах ёстой гэж шаардвал Хьюго Бернардад хандах юм. Зурагчин Хьюго өнөөдрийг хүртэл хатан хааны ордны албан ёсны зурагчнаар ажиллаж байгаа бөгөөд тэдний хуримын зургийг авч байв. Мөн хоёр дахь хувилбар нь оддын зурагчин гэдэг Марио Тестино байж болох гэнэ. Тестино Диана гүнжтэй хамтран ажиллаж байв.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ