Бан Ги Мун Пакистанд айлчлав
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Пакистанд хүрэлцэн ирж, хоёр хоногийн албан ёсны айлчлалаа эхлүүлсэн байна. Айлчлалын үеэр Бан Ги Му Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Ярдари, ерөнхий сайд Наваз Шариф, парламентын дарга болон хуурай замын цэргийн ерөнхий командлагч нартай уулзаж, олон улс бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцжээ.
Энэтхэг Пакистаны зөрчилтэй асуудлыг ч мөн хөндөж ярилцсан хэмээн эх сурвалжууд өгүүлжээ. Айлчлалынхаа хүрээнд Пакистаны гамшгийг удирдах газрын тайланг сонсч, сурагчдын төлөөлөлтэй уулзан боловсролын асуудлаар ярилцах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ