Манай улсад аврах бус хөвөх хантаазыг хэрэглэдэг

img

Монгол улсын Зам тээврийн яамны далайн захиргаа, далайн тээвэр хариуцсан мэргэжилтнүүд стандартын аврах хантаазыг өнөөдөр танилцууллаа. . Энэхүү аврах хантаазын стандартыг  олон улсын байгууллагаас 2007 онд баталсан бөгөөд өмссөн хүн живэх үед өдрийн цагт дуут дохио, шөнө бол гэрэл асах болон ус залгихгүйгээр таван секундын дотор усны гадаргуу дээш харан гарч ирдэг давуу талтай юм байна. Зам тээврийн яам, ОБЕГ гэх мэт холбогдох байгууллагуудаас монгол орны нутаг дэвсгэрт хамаарагдах далай, нуур, гол зэрэг усан дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид өнгөрсөн сард шалгалт хийхэд нэг нь ч энэ хантаазыг хэрэглэдэггүй байжээ. . Харин усанд сэлж чаддаг хүмүүст зориулсан хөвөх хантаазыг хэрэглэдэг бөгөөд үүнийг өмссөн хүн живсэн тохиолдолд аврах ямар ч боломжгүй аж. “Тиймээс холбогдох байгууллагынхан тус аврах хантаазыг зохион байгуулалттайгаар олон нийтэд танилцуулж байна. Цаашид олон улсын стандартад нийцсэн аврах хантааз хэрэглэх заалтыг хуульчилж, цаашид үүнийг хэрэглүүлж хэвшүүлнэ” гэж албаны хүн хэллээ. . Энэхүү хантаазыг Америк, Англи, Солонгос зэрэг оронд үйлдвэрлэдэг бөгөөд эхний ээлжинд 250 ширхэгийг оруулж ирсэн байна. . Б.Будхүү  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyutolgoi:
www.oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно. Оюу толгойн хүдрийн орд 6.5 тэрбум тонн хүдрийн нөөцтэй юм. 6,500,000,000 тонн хүдэр Хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр 1тн = 150$ Тэгвэл хүдэр 6,500,000,000*150$=975,000,000,000$ болж байна 975,000,000,000$ Монголын бүх хүнд хувааж өгвөл 975,000,000,000$:3,000,000хүн = 325000$ болж байна. 325000$ -ийг төгрөгрүү шилжүүлвэл 325000$*1500төг=487,500,000 төг болж байна.
2013-08-14