
Сирийн Алеппо мужийн Кхан ал-Ассал тосгон зэрэг газарт гурван удаа химийн зэвсэг хэрэглэсэн гэх асуудлыг шалгах НҮБ-ын шалгалтын хэсэг бэлтгэлээ хангасан байна. Сирийн засгийн газартай тохиролцоонд хүрвэл даруй тус улсад шалгалт хийхэд бэлэн болсон тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч мэдэгджээ. Швейцарын эрдэмтэн Акэ Сэллстром тэргүүтэй НҮБ-ын шалгалтын хэсэг өнгөрсөн долоо хоногт шаардлагатай бэлтгэлээ бүрэн хангаад Гаага хотод хүлээж буй аж.
Түүнчлэн шалгалтыг аюулгүй, үр дүнтэй явуулахын тулд НҮБ-ын Зэвсэг хорогдуулах асуудал хариуцсан төлөөлөгч Анжела Кэйн Сирийн засгийн газартай хамтарч ажиллах талаар зөвшилцөж байгаа гэнэ. Сирийн тал зөвшөөрвөл шалгалтын шалтгалт хийхэд ямар ч асуудалгүй гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ