Уйгар хоёр иргэнд цаазаар авах ял оноожээ
Хятадын ардын шүүхээс Шинжаан мужийн Кашгар дүүргийн Бачуд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд болсон эмх замбараагүй явдлыг зохион байгуулсан хэргээр Муса Хесен, Рехман Хупур нарт цаазаар авах ял оноосон байна.
Энэ хэрэгт холбоотой байсан гурван хүнд есөн жилээс бүх насаар нь хорих хүртэл ял оноосон тухай ВВС агентлаг дамжууллаа. Шүүхээс энэ хэрэгт холбоотой хэмээн баривчлагдаад байсан 14 хүнийг гэм буруугүй гэж суллажээ.
Шинжаан мужид есөн сая гаруй уйгур үндэстэн амьдардаг. Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж бодлогыг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 100 гаруй уйгар иргэнд цаазаар авах ял ноогдуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ