4.5 км авто замыг 15 хоног хэсэгчлэн хаана

img

  Энхтайваны өргөн чөлөөний зүүн хэсэг буюу Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун-Овоо - Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг 15 хоног хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийхээр болжээ. Зам хаах хугацааг дараахи байдлаар төлөвлөжээ. 8 сарын 14 - 17-ныг дуустал Эскадрилийн хөшөөний тойрог хэсгийн хойд урсгалыг бүтэн хаана. 8 сарын 17 - 19-нийг дуустал Офицеруудын ордны буцаж эргэх тойргоос Чулуун-Овооны тойрог чиглэлд 150 метр замыг хаана. 8 сарын 19 - 22-ныг дуустал Чулуун-Овооны тойрог хэсгийг хэсэгчилж хаана. 8 сарын 21 - 24-нийг дуустал "Гялс" төв рүү эргэдэг уулзвараас зүүн тийш 180 метр замын урд урсгалыг хаана. 8 сарын 24 - 26-ныг дуустал дээрх хэсгийн хойд урсгалын 100 метр замыг хаана. 8 сарын 25 - 27-ныг дуустал Зүүн чиглэлд явах хот хоорондын авто вокзалаас Тролейбусны эцсийн буудал хүртэл 600 метр замын хойд урсгалыг хаана. 8 сарын 27 - 29-нийг дуустал дээрх хэсгийн урд урсгалыг хаана. 8 сарын 28 - 29-нийг дуустал Эскадрилийн хөшөөний тойргоос Чулуун-Овооны тойрог хүртэл 380 метр замыг бүтэн хаана.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ene Yalguusan kompany gej zam zasah nereer 2 zun bolloo turuuchiin tavisan ungursun zuni brodyur ni unaj baina, zam ni gej avah yum alga tender avch luivardaad baidag saikhan hulgaichuud bainaa hotin dargaa
2013-08-15
oyutolgoi:
www.oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно. Оюу толгойн хүдрийн орд 6.5 тэрбум тонн хүдрийн нөөцтэй юм. 6,500,000,000 тонн хүдэр Хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр 1тн = 150$ Тэгвэл хүдэр 6,500,000,000*150$=975,000,000,000$ болж байна 975,000,000,000$ Монголын бүх хүнд хувааж өгвөл 975,000,000,000$:3,000,000хүн = 325000$ болж байна. 325000$ -ийг төгрөгрүү шилжүүлвэл 325000$*1500төг=487,500,000 төг болж байна.
2013-08-14
zaluu:
Boldoggio biz dee hu. Zam shugam suljee en teriig ni zohitsuuldag biz. Jaahan tevcheertei huleechihvel tegeed saihan bolno shuu dee hehe
2013-08-14
irgen:
neg haahdaa bugdiin hiichej boldogui 3 m orchim gazar uldeecheed daraa dahij haagaad bdag sonin shu
2013-08-14