Нэг хүний өмнөөс бүтэн улс орон уучлал гуйх хэрэггүй
Америкийн телевизийн шоуны хатан хаан Опра Уинфри Швейцарийн нэгэн дэлгүүрийн худалдагчаас болж хэвлэл мэдээллээр гарсан шуугианд санаа зовинож байна гэжээ. Тэрбээр “Швейцарт болсон хэрэг бол зөвхөн тэнд болсон явдал. Болсон явдлаас сүржин юм болсонд харамсч байна. Би тухайн дэлгүүрийн нэрийг санаатайгаар хэлээгүй юм, уг нь. Тийм ээ, би алмаазан зүүлтгүй, Лубутены туфльгүй явсан нь үнэн” гэжээ. Үүнээс болж Швейцарийн аялал жуулчлалын газраас Опрагаас албан ёсны хүлцэл өчсөн юм.
Харин хатагтай Опра “Асуудал аль нэг улс, ямар нэг дэлгүүрт байгаа юм биш. Энэ бол тухайн хүний асуудал.Надад Швейцариас уучлалт гуйлгах ямар ч шаардлага байхгүй. Нэг хүнээс болж бүтэн улс орон яагаад буруудах ёстой юм. Америкийн ямар нэг иргэн буруу зүйл хийвэл бид уучлал гуйгаад байдаггүй шүү дээ” гэжээ.
Опра Уинфри Тина Тернерийн хуримд уригдаж ирсэн үедээ Швейцарьт нэгэн дэлгүүрээр үйлчлүүлэх үед худалдагч нь “Наадах чинь хэт үнэтэй. 38 мянган ам.доллар” гээд өөр цүнх санал болгосноос арьс өнгөний үзэл гаргасан гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ