I эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр явна

img

  Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг дарга 2012 онд А/724 дугаар захирамж гаргасан. Захирамжид Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “5 шар”-ын автобусны зогсоол хооронд автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг зорчуулахаар заасан.   Үүний дагуу Засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэ сарын 25-наас эхлэн байгууллагын ажилчид болон сургуулийн  сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэх үүргийг нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгожээ. Нийслэлийн Тээврийн газрын автотээврийн хяналтын  улсын  байцаагч  нар 1-р эгнээгээр зорчиж байгаа  нийтийн тээврийн хэрэгслийн чөлөөтэй зорчих нөхцлийг хангах зорилгоор Энхтайвны өргөн  чөлөөнд  /25-р эмийн сангаас  зүүн 4 зам хүртэл/  7 цэгт өглөөний 08,00 цагаас оройн 20,00 цаг хүртэл хяналт тавин ажиллаж байна.   Мөн  нийслэлийн Тээврийн газар,  нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Замын Цагдаагийн газартай хамтран нийтийн такси үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын шугам замын үйлчилгээнд шалгалт хийхээр болжээ. Судалгаагаар нийслэлийн такси үйлчилгээнд явж байгаа 710 автомашины  43,1 хувь нь  стандартын шаардлага хангахгүй буюу тогтоосон хэмжээнээс өндөр насжилттай байдаг байна.  Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyutolgoi:
www.oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно. Оюу толгойн хүдрийн орд 6.5 тэрбум тонн хүдрийн нөөцтэй юм. 6,500,000,000 тонн хүдэр Хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр 1тн = 150$ Тэгвэл хүдэр 6,500,000,000*150$=975,000,000,000$ болж байна 975,000,000,000$ Монголын бүх хүнд хувааж өгвөл 975,000,000,000$:3,000,000хүн = 325000$ болж байна. 325000$ -ийг төгрөгрүү шилжүүлвэл 325000$*1500төг=487,500,000 төг болж байна.
2013-08-14