Юта Хонконгт заналхийлж байна

img

Өнөөдөр үүрээр 63 км/цаг хурдтай хар салхи Хонконгийн зүүн өмнөд хэсгээр дайран өнгөрч түгшүүрийн дохиог дуугаргасан байна. Өглөөний 9.00 цагийн мэдээгээр Хятадын зүүн мужуудыг сандралд оруулсан тайфун хар салхи Хонконгийн баруун өмнөд хэсгээс 260 км зайд байсан ба БНХАУ-ын Гуандун муж руу  чиглэсэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Юта хэмээх шинэ хар салхи өдрийн турш Хонконгод мэдрэгдэх төлөвтэй байна. Одоогоор Хонконгийн бүх албан байгууллага ажиллахгүй байгаа аж. Олон улсын нисэх буудалд 34 нислэг цуцлагдаж, 341 нислэг хүлээгдэж байсан ч өдрийн 12.00 цагийн байдлаар зарим нислэг хийгдсэн байна. Гэвч оройн 19.00 цагийн үед салхины хүч дахин нэмэгдэх магадлал өндөр гэж Хонконгийн цаг уурчид мэдээлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ