Жүжигчин болохын тулд тураах хагалгаанд оржээ
Холливудын од Жулия Робертсын талаар ойрын хамаатан гэгдэх Нэнси Мотс илэн далангүй ярилцлага өгчээ. Нэнси багаасаа мяраалаг охин байсан ч алдартай хамаатныхаа эгчийн адил холливудын од болохыг мөрөөдөж өссөн байна. Намайг дунд сургуульд сурдаг байхад Жулия “Чи тарган” гэж шууд хэлдэг байсан.
“Тэр ер нь миний эмзэг зүйлийг шулуухан хэлчихээд огт тоосонгүй шинжгүй явдаг байлаа. Харин би дотроо их гомддог байсан юм. Сургуулиа төгсөөд би жүжигчин болохоор түүнтэй уулзсан. Гэтэл намайг тарган болохоор жүжигчин болж чадахгүй гэж хэлсэн. Ингээд би турах хагалгаа хийлгэж, ходоодныхоо талыг авахуулж, 70 кг жин хассан” гэж Нэнси Мотс ярьжээ. Нэнси цагтаа 140 кг жинтэй байжээ.
Харин Нэнсиг турсны дараагаар Жулия нэгэн кинонд туслах продюсероор ажиллах боломж олгосон байна. “Одоо бид багын явдлыг мартаж, харилцаагаа таатай сайхан болгох боломж бүрдлээ. Энэ нь мэдээж, миний турсантай л юун түрүүнд холбоотой. Яагаад түүнийг 1990-ээд оны үед тоглосон “Хөөрхөн хүүхэн” киногоор хараад байдаг нь сонирхолтой. Эгч маань илүүдэл махаа нуухын тулд даруулга хэрэглэдэг. Харин тэр миний хувьд тарган гэж дуудуулах болсон” гэж Нэнси ярьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ