Далд уурхай зогсч олон хүн ажилгүй болжээ

img

“Оюутолгой”-н далд уурхайн ажлыг тус компанийн ТУЗ-ын хурлаар зогсоох шийдвэр гаргасантай холбоотойгоор тэнд ажиллаж байсан гэрээлэгч байгууллагын ажилчид эхнээсээ ажилгүй болжээ. Тус компанийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байсан “Рэдпаф” компанид ойролцоогоор 2000 орчим хүн ажилладаг аж. Тус компанид ажилладаг хүмүүсийн халагдах тушаалаа авсан зарим нь өнөөдрөөс Улаанбаатарыг зорьж эхэлжээ. Үүний улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүний хөлд дарагдаад байгаа аж. Зарим эх сурвалж өчигдрөөс эхлэн эхний ээлжинд 400 орчим хүн халагдах тушаалаа хүлээж авсан гэж байв.

Энэ талаар Оюутолгойн олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Мэдээж далд уурхайн ажил зогссон болохоор ийм зүйл болохыг үгүйсгэхгүй. Бид энэ талаар дотооддоо хуралдаж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэлээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
rio Mongoliig darmtlaxaa bolio.
2013-08-15
zochin:
za za
2013-08-15
Zool:
Zaya chi zuv bichjee demjij bna chinii sanaag
2013-08-15
zaya:
“Оюутолгой”-ХК Монголын төрийг ажлаа эхлүүлэхээс өмнө сайн дарамлая гэж бодсон уу? Тэгэж чадах уу? Бид бас өлсөж, ядарч үзсэн ер нь бол гадны ашиг хайсан луйварчидад дарлуулж хэзээч чадахгүй . “Оюутолгой”-ХК Монголд Эрдэнэтийн ГОК - ийн дайтай ажиллаж чадахгүй бол манай улсад ямар ч хэрэггүй. Тийм учраас айлгаад байвал далд уурхайн ажлаа хэдэн жил зогсоосон ч болно. Монгол төр одоо С.Баярцогт, Л.Гансүх,С.Баяр. Д.Зоригт нар шиг худалдагдаж болохгүй. Өмнийн говь өврөө нээгээд байхад авч чадахгүй бидний дараагийн үеийхэнд үлдээе дээ.
2013-08-14
tegsh:
ergeed ene ajil xebiin ybagdanaa
2013-08-14
ider:
zogsson ch tegeed ter uurxaig ter chigt ni xayaxguigees xoish axiad l uxna shuu dee. ene chin tur zuuriin ajil zogsolt.
2013-08-14
hehe:
Ter ikh khudriin biyt tegeed uursduu gazar dooroos garaad irehuu. Ingej shuud too bodoj tolgoi erguulj bolku shuudee
2013-08-14
Erka:
Uunii 34 % нь шуудэээ
2013-08-14
ulstur:
www.oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно. Оюу толгойн хүдрийн орд 6.5 тэрбум тонн хүдрийн нөөцтэй юм. 6,500,000,000 тонн хүдэр Хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр 1тн = 150$ Тэгвэл хүдэр 6,500,000,000*150$=975,000,000,000$ болж байна 975,000,000,000$ Монголын бүх хүнд хувааж өгвөл 975,000,000,000$:3,000,000хүн = 325000$ болж байна. 325000$ -ийг төгрөгрүү шилжүүлвэл 325000$*1500төг=487,500,000 төг болж байна.
2013-08-14