
УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 12-нд хуралдаж Монгол улсын эдийн засгийн байдал, валютын ханшны өсөлтөд анхаарч, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгаа талаар хэлэлцсэн. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сард багтаан яаралтай хуралдуулахыг шаардсан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ.
Уг шаардлагад долларын ханшийн өсөлтийн хариуцлагыг Засгийн газар болон Монголбанкны удирдлагуудтай тооцох, Чингис бондын үр дүнг тайлагнахыг шаардсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ