Цэцэрлэгийн бүртгэл ес хоног үргэлжилнэ
БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлийг улс орон даяар наймдугаар сарын 19-нөөс 28-ны хооронд гэж зарлаад байгаа. Энэ цаг хугацаанд нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгүүд хүүхдээ бүртгэнэ. Ингэхдээ наймдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд явж байсан хүүхдүүдээ бүртгэж, 26-наас 28-ны хооронд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэх юм.
Энэ нь өмнөх хүүхдүүдээс явахгүй хүүхдүүдийн орон тоог тооцох зорилготой юм. Ингээд сүүлийн гурав хоногт шинээр элсэх хоёр настнуудаа, дээр нь гарсан орон тоон дээрх хүүхдүүдээ авахаар зохицуулжээ.
Харин эрүүл мэндийн шинжилгээ буюу тухайлбал, цагаан хорхойн шинжилгээний тухайд цэцэрлэгт бүртгүүлсний дараа авна. Таны хүүхэд цагаан хорхойтой гарлаа ч эмчлээд иртэл нь орон тоог нь хадгалж байхаар зохицуулалт хийж байгаа юм байна.
Цэцэрлэгийн элсэлтэд хэн хамгийн эхэнд дугаарлаж, бүртгүүлнэ, тэр эцэх эхийн хүүхэд бүртгүүлнэ гэсэн зарчмаар элсэлтийг зохион байгуулахаас өөр аргагүйд хүрээд байна. Ингэхдээ цэцэрлэг болгоны гадаа, хуучин явж байгаа хүүхдийн тоо, нийт ангийн тоо, хэчнээн хүүхдийн багтаамжтайгаас хэдээр хэтрүүлж авч байгаа, энэ жил хэдэн хүүхэд шинээр элсүүлэх юм гэдгийг ойлгомжтой, нэг бүрчлэн тайлбарлаж бичих юм. Эцэг эх хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ, өөрсдийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээг авчирах хэрэгтэй юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ