Зээл 1.2 их наядаар нэмэгджээ

img

Монголбанкны эхний хагас жилийн тайлан мэдээгээр арилжааны банкууд иргэд болон жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд нийт 8.5 их наяд төгрөгийн зээл олгожээ. Энэ нь өмнөх улирлаас 1.2 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Харин Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр эхний 7 сарын байдлаар чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 48.1 хувиар өсч, нийт зээлийн 5 хувийг эзэлж байгаа үзүүлэлт гарсан.

1

Ийнхүү банкны салбарын өр зээл нэмэгдэж байгаа нь “Манай улсын санхүүгийн салбарын онцлогоос хамааран банкны салбар хямраад эхэллээ. Цаашлаад энэ нь бусад санхүүгийн салбарт нөлөөлөх ба эдийн засгийн өсөлтөд шууд нөлөө үзүүлнэ” хэмээн зарим судлаачид үзэж байна.

1

Дашрамд дурьдахад, иргэдийн нийт зээлийн багц энэ оны 2 дугаар улирлын байдлаар 3.8 их наяд төгрөг байгаа ба үүнээс орон сууцны зээл 1.1 их наяд, цалингийн зээл 1 их наяд төгрөгийн багцтай байгаа аж.

1

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гиннес:
хичээж байгаад гиннестээ бүртгүүлчих
2013-08-14
oyutolgoi:
www.oyu-tolgoi.com 1 секунд тутамд Оюутолгой компани 872 литр ус хэрэглэж байна
2013-08-14
oyutolgoi:
oyu-tolgoi.com 1 секунд тутамд Оюутолгой компани 872 литр ус хэрэглэж байна
2013-08-14