Гө Ган тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хилийн боомтын албан газрын төлөөлөгчид өнөөдөр Гаалийн ерөнхий газар/ГЕГ/-т зочилжээ. Тэднийг ГЕГ-ын дарга О.Ганбат болон бусад удирдлагууд Хүндэтгэлийн танхимдаа хүлээн авч уулзсан байна.
1
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хилийн боомтын албан газрын дарга Гө Ган тэргүүтэй төлөөлөгчидтэй хийсэн тус уулзалтаар хоёр улсын гаалийн байгууллага хоорондын хамтран ажиллах гэрээ болон хэлэлцээрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагаа, гадаад худалдааг хөнгөвчлөх, боомтын хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцаж саналаа солилцжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ