“Samsung”-ийг 108 сая ам.доллараар торгоно

img

  Бразилийн засгийн газар Өмнөд Солонгосын компани  хөдөлмөр хамгааллын хуулийг ноцтой зөрчиж байгааг илрүүлжээ. Ухаалаг утас хийдэг үйлдвэрийн ажилчид 10-15 цаг тасралтгүй ажилладаг нь илэрсэн байна. Мөн 27 хоног амралтын өдөргүй ажиллуулж байсан ч тогтоогджээ. Үүнээс болж ажилчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлж нуруу, бөөр өвдсөнөө гомдоллож байгаа хүн олноор гарсан байна. Бразилийн Хөдөлмөрийн яамны байцаагчид ухаалаг утас угсарч байгаа ширээ огт тохиромжгүй байсны зэрэгцээ сандал бүр ч байхгүйг ч тогтоожээ. Нэг ажилчин ухаалагч утсыг 32, зурагтыг 65 секундэд угсрах нормтой байсан гэнэ. Самсунг Бразилийн засгийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж дээрх дутагдлыг засна гэдгээ амлажээ. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол 250 сая реал буюу 108 сая ам.доллараар торгуулах юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Солонгосууд хаа байгаа газраа балаг тарьдаг бааснуудыг зайлуулах хэрэгтэй
2013-08-15
mmmm:
zewuuun solongosuud zailaasai
2013-08-15