ТОП-20 индекс өсчээ

img

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасны 4098 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 42 ХК-ийн 899.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 6.1 сая ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 6.1 сая ширхэг хувьцааг 896.5 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 2.3 мянган ширхэг хувьцааг 3.1 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 263 хэлцэл хийгдсэн байна. Нийт 42 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21495.96 нэгжид хүрч өмнөх өдрөөс 61.91 нэгжээр буюу 0.29 хувиар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 241.0 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ