ҮАБЗ-ийн үе үеийн гишүүд өнөөдөр уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдтэй уулзахаар болжээ. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудтай тэрээр уулзаж Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн талаар мэдээлэл сонсч гарах арга замын талаар ярилцах юм байна. Мөн эдийн засаг, хөрөнгө оруулалтын тухай нарийн ширийн зүйл ярилцах учраас эл уулзалтыг хаалтай хийхээр болсон гэнэ.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд нар оролцох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ