
Өчигдөр үүрээр Хонконгийн Зүүн өмнөд хэсгээр 63 км\цаг хурдтай, гамшгийн 8 дугаар зэрэглэлд хамаарах хүчтэй хар салхи дайран өнгөрлөө. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ютор хар салхины нөлөө бүхэл өдрийн турш Хонконгт мэдрэгдэнэ гэж зарласан учир Хонконгийн бүх албан байгууллага энэ өдөр ажиллаагүй байна.
Мөн олон улсын нисэх буудалд 34 нислэг цуцлагдаж, 341 нислэг хүлээгдэж байгаад үдээс хойш зарим нислэгүүд сэргэжээ. Монголын “Хүннү эйр” агаарын хөлөг 20 гаруй минут тойрч буусан ч хөөрөхдөө хэвийн ниссэн байна.
Салхины хүч 14-19 цагийн хооронд дахин нэмэгдэх магадлалтай байсан ч 19 цагаас хойш байдал намжсан байна. Уг байгалийн гамшигт монгол иргэд өртсөн тохиолдол гараагүй гэж Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий Консулын Газраас мэдээлэв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ