Өнөөдрөөс усны үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэнэ
Өнөөдрөөс эхэлж, айл өрх бүр усны нийт төлбөр дээрээ 2000 төгрөг нэмж төлөх боллоо. Өөрөөр хэлбэл, Усны үнэ тариф, үйлчилгээний зохицуулах зөвлөл нийслэлд байгаа орон сууцны айл өрхийн усны суурь хураамжийн үнэ 2000 төгрөг, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын усан хангамжийн шугамын голчоос хамаарсан суурь хураамжийн үнийг баталж гаргасан байна.
Тухайн аж ахуйн нэгжийн оролтын шугамын голч нь 15 мм голчтой шугамтай бол 5500 төгрөг, 50 мм голчтой бол 41100 төрөгийн суурь хураамж төлөх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ