“Фарм шоу 2013” өнөөдөр эхэлнэ

img

  Өнөөдөр газар тариалангийн салбарын томоохон үзэсгэлэн худалдаа болох “Фарм шоу 2013” Дархан-Уул аймагт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдааг ҮХААЯ болон Монголын тариаланчдын холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Үзэсгэлэн худалдаанд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 1000 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг 70 гаруй мянган айл өрх оролцоно.  Энд дэлгэгдэх техник тоног төхөөрөмжүүдийн хувьд АНУ, Канад, ОХУ, БНХАУ, Итали, Польш, Беларус, Солонгос зэрэг улс орнуудын газар тариалангийн шилдэг техникүүд байх юм. Мөн энэ үеэр манай улсад нутагшсан болон цаашид ургах ирээдүйтэй таримал ургамалын бүх сортуудыг танилцуулж, хүнсний бүтээгдэхүүн, шинэ ногооны үзэсгэлэн худалдаа давхар явагдана. Хүнсний бүтээгдэхүүн болон ногооны үзэсгэлэн худалдаанд хүнсний 20  үйлдвэр оролцож амталгаат худалдааг зохион байгуулах аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ