Ч.Гансүх нарын хэргийг хэлэлцэнэ
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр болжээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн шүүхээс тэдний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байсан. Гэвч улсын яллагчийн зүгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь буруу хэмээн эсэргүүцэл бичээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр улсын ялллагчийн гаргасан эсэргүүцлийг Нийслэлийн шүүх хэлэлцэхээр болсон байна.
“Татвар”-ын гэх тодотголтой Ч.Гансүхийн хэрэгт түүний хүү Г.Ганзул, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нар холбогдож, шалгагдаж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ