Д.Батхуягийг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүллээ

img

АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарыг өнгөрсөн долоо хоногт чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлжээ. Тодруулбал, АМГ-ын дарга асан Д.Батхуяг, “Зэлэм” ком­панийн захирал С.Жаргал­сайхан нарын дэглэмийг өөрчилж, жирийн дэг­лэмтэй хорих 421-р ангиас чанга дэг­­­­лэмтэй Мааньтын хорих руу шилжүүлсэн байна.

Хэргийн сануулбал, АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуягийг АМГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын дарга Л.Даваацогттой хамтран 2009-2010 онуудад албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж АМГ-ын тухай хэд хэдэн заалтыг зөрчиж хууль бусаар 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан гэх үндэслэлээр ялалсан билээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ah ni changad yaltan, duu ni avgai huuhnuudiig aluuldag zartai huuhemseg donton yamar udam muutai ah duus ve ur huuhed mini iim aild hurgen ber bolov. Duugiinh ni huuhed aluurchin eejin huuhed geed hetsuu yum humuus mini hoich ur sadaa bodooche
2013-08-15
avilgachid:
za ingeed changiin bathyuag gej shine horigdol garch dee.avilgal avsanii urshig daa
2013-08-15
Ganbold:
7-r sard Maanit yvsan shdee unen zuv bicheech. Xudalaa taaj bichdegee boliochee ШШБЕГazaraas asuuj bich
2013-08-15
Irgen:
Zuv zuv muusain luivarchidiig sain hashraah heregtei, mun busad n tom surgamj bolog...
2013-08-15
зочин:
Одонд Батхуягийн
2013-08-15