Цахилгаан хөдөлгүүртэй автомашинд шилжинэ

Их Британийн либерал-ардчилсан намын төлөөлөгчид уг төслийг боловсруулсан аж. Төслийн дагуу ирэх 30 жилд Английн жолооч нар хорт хаягдал огт байхгүй, бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэлд шилжих юм байна. Тээвэрлэлт хийдэг ачааны машинуудад либерал намынхан түлшээр явахыг зөвшөөрөх бодолтой байгаа гэнэ. Английн хэвлэлүүд ачааны машинууд агаар мандлыг хамгийн их бохирдуулдаг байтал тэднийг хориглохгүй байгаа нь сонирхолтой. Агаарын бохирдолын ихэнх хувийг хүнд даацын автомашинуудаас гардаг хорт бодисууд эзэлдэг гэжээ.
2015 оноос эхлэн түлшний өртөгийг 55 хувиар нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ. Түлшний өртөг нэмэгдсэнээр жолоочид ийм машинаасаа татгалзаж, байгальд ээлтэй унааг сонгох болно гэж үзжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ